Journal/Мэдээ/хятадын-автомашины-зах-зээл-14-иар-агших-төлөвтэй-байна
Мэдээ

Хятадын автомашины зах зээл 14%-иар агших төлөвтэй байна

Хятадын суудлын автомашины зах зээл 2026 онд 📉14%-иар агшиж, борлуулалт 20.4 сая нэгжид хүрэхээр байгаа нь 2021 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болох төлөвтэй байна.

ТАТэнгэр академи Jul 23, 20265 мин унших1 views

Энэ нь өнгөрсөн онд тогтоосон 23.7 сая нэгжийн дээд амжилтаас эрс буурах үзүүлэлт юм.Оны эхний хагас жилд🚗 автомашины борлуулалт 20.2%-иар буурсан бол ⛽шатахууны үнийн өсөлт эрэлтийг сааруулжээ.

Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины борлуулалт зөвхөн зургадугаар сард 39%-иар, бензин хөдөлгүүртэй загварынх 42%-иар тус тус буурсан байна.

Дэлхийн👆 зах зээлийн ширүүн өрсөлдөөн, үйлдвэрлэлийн зардлын өсөлтийн улмаас салбарын ашигт ажиллагаа огцом муудаж, 2030 он гэхэд зах зээлд ердөө 7–8 том үйлдвэрлэгч үлдэх төлөвтэй байна. Тэдгээрт BYD, Geely, Leapmotor, Volkswagen болон Toyota багтах магадлалтай гэж дүгнэжээ.

🌍Эх сурвалж: CNBC

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.