Journal/Мэдээ/alphabet-ai-дата-төвүүдэд-томоохон-хөрөнгө-оруулалт-хийнэ
Мэдээ

Alphabet AI дата төвүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийнэ

"Alphabet" хиймэл оюун ухааны технологийн өрсөлдөөнд тэргүүлэхийн тулд 2026 оны капитал зардлын таамгаа 195-аас 💲205 тэрбум ам.доллар болгон ахиулснаа мэдэгдлээ.

ТАТэнгэр академи Jul 23, 20265 мин унших3 views

Энэхүү зардлын өсөлт голчлон хиймэл оюуны дата төвүүдийн хүчин чадлыг өргөтгөх, шаардлагатай тооцоолон бодох төхөөрөмжүүдийг худалдан авахад зарцуулагдах юм.

Тус компанийн💾"Google Cloud" салбарын орлого өнгөрсөн улиралд 82 хувиар өсөж, 💲24.77 тэрбум ам.долларт хүрсэн нь хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт асар өндөр байгааг харууллаа.

Гэсэн хэдий ч дата төв болон тооцоолох хүчин чадалд оруулж буй хэт өндөр зардал нь компанийн мөнгөн урсгалд хүндрэл учруулж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж "Alphabet"-ийн хувьцааны үнэ биржийн дараах арилжаагаар 📉4 орчим хувиар буураад байна.

🌍Эх сурвалж: BBC

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.