Илон Маскийн удирддаг тус компани "Optimus" хүн дүрст робот, "Cybercab" биеэ даасан такси болон AI дэд бүтцийг хөгжүүлэхэд хоёрдугаар улиралд 5.8 тэрбум ам.доллар зарцуулснаар сүүлийн хоёр жилд анх удаа 💲1.09 тэрбум ам.долларын сөрөг зарцуулалт үзүүлсэн байна.
Өнгөрсөн улиралд👆 тус компанийн нийт орлого 28.2 тэрбум ам.долларт хүрч, 480 мянга гаруй автомашин нийлүүлсэн нь таамгийг давсан хэдий ч нэгж хувьцаанд ногдох ашиг 33 центэд хүрч буурсан нь Уолл Стритийн хүлээлтэд хүрсэнгүй.
Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд автомашинууддаа үнийн хөнгөлөлт үзүүлсэн мөн зээлийн зохицуулалтаас олох орлого буурсан нь ашигт ажиллагаанд нөлөөлжээ. Компанийн хувьцааны үнэ биржийн дараах арилжаагаар 📉 4.2 хувиар буурсан байна.
🌍Эх сурвалж: Bloomberg news
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл