Journal/Мэдээ/оросын-amazon-дахин-халдлагад-өртөв
Мэдээ

Оросын "Amazon" дахин халдлагад өртөв

Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын хамгийн том цахим худалдааны компани болох Wildberries-ийн агуулахуудад хоёр дахь удаагаа 💥цохилт өгч, нэг хүн амиа алдаж, 14 хүн шархадлаа. Өмнөх халдлагын үеэр мөн найман хүн амиа алдаж байсан юм.

ТАТэнгэр академи Jul 23, 20265 мин унших1 views

Украины Ерөнхийлөгч 👆 Володимир Зеленский эдгээр агуулахууд Оросын армид дроны эд анги, навигацын төхөөрөмж болон бусад давхар зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлдэг гэж мэдэгдэж, халдлагыг зөвтгөжээ.

48 мянга орчим ажилтантай, Оросын🛒"Amazon" гэгддэг Wildberries халдлагын дараа ажилчдаа нүүлгэн шилжүүлж, ложистикийн үйл ажиллагаанд саатал үүссэнийг мэдээлсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү цохилт нь Оросын армийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахаас гадна онлайн худалдаанаас хамааралтай олон мянган жижиг бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй байна.

🌍Эх сурвалж: BBC

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.