Бид танд шийдэл
санал болгоно.


Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь Монгол Улсын засгийн газар, засаг захиргааны байгууллага, компаниудад хөрөнгийн зах зээлээс нээлттэй, хаалттай хэлбэрээр бондын санхүүжилт татах, өртгөө бууруулах, мөнгөн урсгалын хөрвөх чадвараа нэмэхэд нь зориулсан үйлчилгээг үзүүлдэг.

Бид төр, хувийн хэвшлийн компаниудыг Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа анх удаа олон нийтэд нээлттэй санал болгох /IPO/ ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан, хөрөнгө оруулагчдад санал болгох замаар урт хугацааны тогтвортой өсөлтөд хөтлөн ажилладаг.

Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь ААН-үүдийн үйл ажиллагаа, санхүүгийн чадавхийг сайжруулах, шинэ инновац нэвтрүүлэх, өрсөлдөх чадвар, бизнесийн үнэ цэнээ өсгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор компаниудын нэгдэх, нийлэх хэлцлийг мэргэжлийн зуучлагчийн хувьд чанартай гүйцэтгэдэг.

Эрхэм та манай онлайн арилжааны платформ, гар утасны аппликейшныг ашиглан тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ МХБ болон дэлхийн хөрөнгийн биржүүдийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, өөрийн дансны үлдэгдэл, гүйлгээ, өгөөж зэргийг тооцох давуу талтай.


Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь харилцагчийн мөнгөн хөрөнгийг өсгөх, оновчтой хуваарилахад нь чиглэсэн хөрөнгийн удирдлагын цогц бодлогыг хэрэгжүүлдэг. Бид харилцагч бүрийн зорилгод суурилсан зөвлөгөө, судалгаанд тулгуурласан хөрөнгө оруулалтын санал, ил тод тайлагналыг санал болгож, тогтвортой өсөлтийг бий болгоно.
Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь зах зээлийн чиг хандлагыг соргогоор мэдэрч, харилцагч бүрийн зорилго, эрсдэлийн түвшинд нийцсэн хөрөнгө оруулалтын төрөлжсөн багцыг мэргэжлийн түвшинд бүрдүүлэн ажилладаг.

Тэнгэр Капитал ҮЦК ХХК-ийн мэргэшсэн шинжээчдийн баг нь харилцагчдад хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс дэлхийн болон Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, өсөлттэй, салбар, компаниудын бүх төрлийн судалгааг тогтмол гүйцэтгэдэг.

Андеррайтерын үйлчилгээ
Бид цаасан дээрх шинэ санаа, төсөл хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлж, үнэ цэнийг бүтээдэг.
Брокерын үйлчилгээ
Бид таныг хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахад тань мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээс гадна цаг хугацаатай уралдан гүйцэтгэнэ.
Хөрөнгийн удирдлага
Бид таны мөнгөн хөрөнгийг зах зээлийн гүн судалгаа, нарийвчилсан тооцоонд үндэслэн удирдаж, бодит өсөлт, тогтвортой ирээдүй рүү хөтлөнө.
