■ S&P 500 индекс долоо хоногт 8.61 хувиар буурч, 6'910.39 нэгжид хаагдлаа.
■Холбооны нөөцийн сан (ХНС) хүүгээ нэмэх магадлалыг CME FedWatch 96.9 хувь гэв.
■ Алтны үнэ 8.93, зэсийн үнэ 9.66 хувиар тус тус буурав.
■ Д.Трамп, Ши Жиньпин, В.Путины уулзалтаар тарифын тохиролцоо гараагүй.
❓Юу болов? Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны хувьцаанаас татгалзаж, S&P 500 индекс 8.61 хувиар буурав:
S&P 500 индекс 7 арилжааны өдөр дараалан буурч, түүхэн дээд түвшнээсээ 10 гаруй хувиар буурлаа. Баасан гарагт S&P 500 индекс 3.7, Nasdaq 100 индекс 5.6 хувиар тус тус огцом буурав.
📊 Алт, зэсийн үнэ 8.93, 9.66 хувиар тус тус буурч, түүхий эдийн зах зээл уналттай байв
Мөнгөний үнэ 15.46, цагаан алтны үнэ 13.43 хувиар тус тус буурав.
💹 Хүү нэмэх хүлээлт 96.9 хувьд хүрсэн ч АНУ-ын ЗГ-ын бондын өгөөж буурав:
Холбооны нөөцийн сангийн (ХНС) 11 сарын 18-нд нийтэлсэн 10-р сарын хурлын тэмдэглэлд оролцогчдын бараг бүгд эдийн засаг суурь хувилбараар явбал бодлогын хүүг цааш нэмэх нь зохистой гэж үзжээ. ХНС-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн К.Уоллер мөн өдөр 12-р сард бодлогын хүүг 0.50 нэгж хувиар нэмэх шаардлагатай байж болно гэв.
🛢️ ТОВЧ · УЛИРЛЫН ТАЙЛАН , ИРЭХ ДОЛОО ХОНОГ
■ Nvidia, Walmart ашгийн хүлээлтээс давсан тайлан нийтэлжээ.
■ Nvidia-ийн орлого 115.8 тэрбум ам.доллар болж хүлээлтээс давсан ч ханш нь буурав.
■FactSet-ийн 11 сарын 20-ны тоймоор S&P 500-ийн P/E харьцаа 17.1 болов.
■Ирэх долоо хоногийн 12 томоохон үйл явдлыг доорх хүснэгтэд нэгтгэв.
Newsquawk АНУ-ын аравдугаар сарын суурь PCE инфляцыг жилийн 3.2 хувь гэж хүлээжээ. Newsquawk, Trading Economics-ийн хүлээлтээр Солонгосын банк Пүрэв гарагт бодлогынхүүгээ 3.25 хувь болгоно.
ДЭЛГЭРЭНГҮЙГ-Татан авна уу👇




Сэтгэгдэл