Journal/Тойм/монголын-хөрөнгийн-зах-зээлд-юу-болов-тоим-20261109-1115
Тойм

Монголын хөрөнгийн зах зээлд юу болов?-Тойм /2026.11.09-11.15/

Монголын хөрөнгийн зах зээлд юу болов?-Тойм /2026.11.09-11.15/

TCTenger Capital Institute Nov 16, 20265 мин унших17 views
Монголын хөрөнгийн зах зээлд юу болов?-Тойм  /2026.11.09-11.15/

Юу болов: Эрдэнэс Тавантолгойн арилжаа:

Өнгөрсөн долоо хоногт нийт есөн арилжаагаар нүүрс борлуулагдснаас Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ) зургаан арилжаагаар 704'000 тонн коксжих нүүрс зарлаа.

💹 Томоохон арилжаанууд хийгдэв:

ЭТТ 11 сарын 11, 12-нд тус бүр 256'000 тонн коксжих нүүрсийг индексэд суурилсан үнээр арилжаалсан нь уул уурхайн биржийн арилжааны идэвхэд эерэгээр нөлөөлөв. 11 сарын 11-нд коксжих нүүрсний үнэ 151.7-оос 175.7 ам.доллар болж, 15.82 хувиар нэмэгджээ.

⬆️ЭТТ нүүрсний дийлэнхийг борлуулав:

ЭТТ өнгөрсөн долоо хоногт борлуулагдсан нүүрсний нийт борлуулалтын хэмжээний 94.83 хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд жинлэсэн дундаж үнэ тонн тутамд 162.04 ам.доллар байна. ҮСХ-ны мэдээгээр нүүрс олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 66.5 хувиар нэмэгджээ.

🤝Нүүрсний арилжаа товлогдов:

Уул уурхайн биржийн мэдэгдэлд ЭТТ 11 сарын 17-нд 512'000 тонн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 65.3 ам.долларын дуудлага худалдааны үнээр арилжаална.

🤝Төсөв батлагдав:

УИХ-ын 11 сарын 13-ны

хуралдаанд оролцсон 110 гишүүний 91 нь 39.2 их наяд төгрөгийн орлоготой, 41.5 их наяд төгрөгийн зарлагатай төсвийг дэмжив. Мөн төсвийн тогтвортой байдлын хуулийн нэмэлт 81.6 хувийн саналаар батлагдлаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ-Татан авна уу👇

Хавсралт татахPDF
TC

Tenger Capital Institute

Судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.