Journal/Тойм/дэлхийд-юу-болов-тойм-20261109-1115
Тойм

Дэлхийд юу болов? -Тойм /2026.11.09-11.15/

Дэлхийд юу болов? -Тойм /2026.11.09-11.15/

TCTenger Capital Institute Nov 16, 20265 мин унших28 views
Дэлхийд юу болов? -Тойм /2026.11.09-11.15/

❓Юу болов? Үнийн өсөлт хүлээлтээс давав:

Хөдөлмөрийн статистикийн товчооны 11 сарын 10-ны мэдээгээр хүнс, эрчим хүчийг хассан суурь үнэ сард 0.3 хувиар нэмэгдэв. Dow Jones-ийн судалгаагаар нийт үнийн өсөлтийг 0.3 хувь гэж хүлээж байжээ.

📊 Эрчим хүч, хүнсний үнэ нэмэгдэв:

Эрчим хүчний үнэ 0.7, хүнсний үнэ 0.5, орон сууцны зардал 0.3 хувиар тус тус нэмэгджээ.

💹 Арван жилийн бондын өгөөж нэмэгдэв:

Бодлогын хүүг нэмэх хүлээлт нь зээлийн өртгийг өсгөснөөр эрэлт, үнийн өсөлтийг сааруулах юм. Мөн суурь хүүгийн түвшинг өсгөдөг тул хүү төлдөг санхүүгийн хэрэгслүүдийн өгөөж дагаж өсдөг бөгөөд ингэснээр АНУ-ын 10 жилийн бондын өгөөж долоо хоногт 0.29 нэгж хувиар нэмэгдсэн байна.

🛢️ ТОВЧ · УЛИРЛЫН ТАЙЛАН , ИРЭХ ДОЛОО ХОНОГ 2026.11.09-11.15

■ 5 компанийн 4 нь ашгийн хүлээлтээс давсан тайлан нийтэлжээ.

■ FactSet-ийн 11 сарын 13-ны тоймоор S&P 500-ийн P/E харьцаа 18.3 байна.

■Ирэх долоо хоногийн 11 томоохон үйл явдлыг доорх хүснэгтэд нэгтгэв.

■Nvidia-ийн 3-р улирлын тайлан гүйцэтгэх захирал нь огцорсны дараах эхний тайлан болно.

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурлын тэмдэглэл Пүрэв гарагт нийтлэгдэнэ.Фьючерсийн зах зээл 11 сарын 13-ны байдлаар Холбооны нөөцийн сан арванхоёрдугаар сард бодлогын хүүг нэмэх магадлалыг 100 хувь гэж тооцож байна. Харин бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэх магадлал 90 орчим, 0.50 нэгж хувиар нэмэгдүүлэх магадлал 10 орчим хувьд хэлбэлзэж байна

Хавсралт татахPDF
TC

Tenger Capital Institute

Судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.