Journal/Мэдээ/наадмаар-юу-болов-ану-ираны-мөргөлдөөн-ба-чипний-хувьцааны-уналт
Мэдээ

Наадмаар юу болов? АНУ, Ираны мөргөлдөөн ба чипний хувьцааны уналт

Наадмын өдрүүдэд АНУ болон Ираны мөргөлдөөн хурцадсаны улмаас дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон хэлбэлзэл үүссэн байна.

ТТэнгэр академи Jul 20, 20265 мин унших1 views


Наадмын өдрүүдэд АНУ болон Ираны мөргөлдөөн хурцадсаны улмаас дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон хэлбэлзэл үүссэн байна.
------------------------

• Брент газрын тосны үнэ баррель нь 🛢️91.42 ам.долларт хүрснээр эрчим хүчний компаниудын хувьцаа өссөн ч инфляц өсөх айдсыг дахин өдөөлөө.

• Гэхдээ АНУ-ын 6 сарын хэрэглээний үнийн индекс 2020 оноос хойш анх удаа 0.4 хувиар буурч, жилийн инфляц 3.5% болж саарсан нь 🏦Холбооны нөөцийн санд ирж буй хүүг өсгөх шахалтыг түр намжаалаа.

• Харин технологийн салбарт хувьцааны томоохон савлагаа үүсэж, Өмнөд Солонгосын SK Hynix компанийн АНУ-ын хөрөнгийн бирж дээр гаргасан 26.5 тэрбум ам.долларын IPO амжилттай болж, хувьцаа нь эхний өдрөө 💹14 хувиар өсжээ.

• Гэвч Хятадын Moonshot стартап компанийн технологийн нээлт, хиймэл оюун ухааны салбарын өгөөжийн эргэлзээнээс үүдэж хагас дамжуулагчийн индекс (SOX) 9.97 хувиар унаж, томоохон технологийн компаниудыг багтаадаг 📉Nasdaq индекс 4.13 хувиар унасан байна.

Харин энэхүү уналтын эсрэг цахим аюулгүй байдлын салбар болон PayPal-ийн хувьцаа 22 хувиар өсөж зах зээлийг тэргүүллээ.

🌍Эх сурвалж: Bloomberg news
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

Т

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.