Journal/Мэдээ/хагас-дамжуулагчийн-салбарын-хувьцааны-уналт-нэмэгдлээ
Мэдээ

Хагас дамжуулагчийн салбарын хувьцааны уналт нэмэгдлээ

Дэлхийн хагас дамжуулагчийн салбарын хувьцааны уналт гүнзгийрч, хиймэл оюуны салбар дахь асар их хөрөнгө оруулалтын өсөлт цаашид тогтвортой хадгалагдаж чадах уу гэдэгт хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэллээ.

ТАТэнгэр академи Jul 28, 20265 мин унших0 views

Өмнөд Солонгосын "Kospi" индекс 8.2 хүртэл хувиар буурснаар хөрөнгийн биржийн арилжааг 20 минутын хугацаатай түр зогсооход хүрсэн бөгөөд санах ойн чип үйлдвэрлэгч "Samsung Electronics" болон "SK Hynix" компаниудын хувьцааны үнэ 9 гаруй хувиар, Японы "Nikkei 225" индекс 4 гаруй хувиар тус тус унасан байна.

Хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх зардлын өсөлт, компаниудын өр зэрэг нэмэгдэж байгаад зах зээл болгоомжтой хандахаас гадна Хятадын талаас ирэх өрсөлдөөн шинэ дарамт болж байна.

Тухайлбал, Хятадын "CXMT" компани Шанхайн хөрөнгийн биржид IPO гаргасан болон Хятадын төрийн дэмжлэгтэй компани immersion DUV литографийн төхөөрөмжийг олноор үйлдвэрлэж эхэлсэн гэх мэдээлэл нь чипний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн хувьцаанд сөргөөр нөлөөллөө.

Энэ долоо хоногт "Meta Platforms", "Amazon" зэрэг технологийн компаниуд ашгийн тайлангаа танилцуулах бөгөөд тэдний зардлын төлөвлөгөө зах зээлийн цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх юм.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.