Үүний дотор Өмнөд Солонгосын "SK Group"-тэй 500 гаруй тэрбум ам.долларын хамтын ажиллагааны хэлцэл байгуулж, БНСУ-д 2 гигаваттын хүчин чадалтай дата төвүүд барихаар төлөвлөжээ. Мөн тус компани "OpenAI"-ийн дата төвийн түрээсийн төлбөрт 250 тэрбум ам.доллар хүртэлх баталгаа гаргах, улмаар 350 тэрбум ам.долларын чипний худалдан авалтад нь санхүүжилт олгох тухай хэлэлцээр хийж байна.
Гэвч чип үйлдвэрлэгч тус компани өөрийн харилцагч, захиалагчдадаа санхүүжилт олгож, улмаар тэдний худалдан авалтаар дамжуулан орлогоо өсгөх энэхүү эргэлтийн санхүүжилт нь хиймэл оюуны салбарын эрэлт болон компаниудын үнэлгээг хиймлээр хөөрөгдөж байна гэж хөрөнгө оруулагчид болон шинжээчид сэрэмжлүүлж байна. Үүний улмаас "Nvidia"-ийн хувьцааны үнэ 5 хувиар буурч, 196.51 ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр сууриа "Apple"-д алдлаа.
Түүнчлэн технологийн салбарынхан хиймэл оюуны дэд бүтцэд асар их хэмжээний өр зээл тавин хөрөнгө оруулж байгаа ч тус салбар одоогоор хүлээгдэж буй хэмжээний ашиг олж чадахгүй байх эрсдэлтэй бөгөөд "Nvidia"-ийн өрийн дефолтоос хамгаалах даатгалын өртөг нэг өдрийн дотор түүхэн дээд хэмжээгээр өссөн байна.
🌍Эх сурвалж: Bloomberg news
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл