Journal/Мэдээ/монголын-гадаад-худалдааны-ашиг-36-тэрбум-амдоллартхүрчээ
Мэдээ

МОНГОЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ 3.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ💲ХҮРЧЭЭ

2026 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.долларт💲 хүрч, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар өссөн байна.

МТэнгэр Академи Jun 10, 20265 мин унших3 views

Энэ хугацаанд экспортын хэмжээ импортын дүнгээс 3.6 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Оны эхний таван сард Монгол Улс нийт 8.5 тэрбум ам.долларын💲 бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 56.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Экспортын өсөлтийг ⛏️ уул уурхайн бүтээгдэхүүнүүд голлон дэмжсэн байна.

Тухайлбал,👆 чулуун нүүрсний экспорт 46.9 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 60 хувиар 📈 өссөн байна. Нүүрсний экспортоос 3.2 тэрбум ам.долларын орлого олсон нь нийт экспортын орлогын 37.8 хувийг бүрдүүлжээ.

Мөн зэсийн баяжмалын экспорт нэг сая тоннд хүрч, жилийн өмнөхөөс 27.8 хувиар өссөн📈 байна. Зэсийн баяжмал дангаараа нийт экспортын орлогын 44.9 хувийг бүрдүүлж, Монголын экспортын хамгийн том орлогын эх үүсвэр хэвээр үлдэв.

Харин боловсруулах салбарын зарим бүтээгдэхүүний экспорт харилцан адилгүй үзүүлэлттэй байлаа. 👆 Ямааны самнасан ноолуурын экспорт өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн бол алтны экспорт 26.5 хувь, 🐄 үхрийн махны экспорт 14.7 хувиар тус тус буурсан байна.

🌍Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

##dailynews
М

Тэнгэр Академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.