Journal/Мэдээ/china-ban
Мэдээ

ХЯТАД АНУ-ЫН 🔅ХОВОР МЕТАЛЛЫН КОМПАНИУДАД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Хятад улс АНУ-ын ховор металлын салбарын компаниудад экспортын хязгаарлалт тогтоосноор хоёр улсын технологи болон батлан хамгаалах салбар дахь өрсөлдөөн улам ширүүслээ.

ТАТэнгэр Академи Jun 23, 20265 мин унших1 views

Хятад улс АНУ-ын ховор металлын салбарын компаниудад экспортын хязгаарлалт тогтоосноор хоёр улсын технологи болон батлан хамгаалах салбар дахь өрсөлдөөн улам ширүүслээ.

Тодруулбал 🏢MP Materials, USA Rare Earth компанийг Хятадын экспортын хяналтын жагсаалтад оруулж, цэрэг болон иргэний зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон байна.

Энэ нь 🪖АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Хятадын томоохон компаниудыг цэргийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн хар жагсаалтад оруулсны дараах хариу арга хэмжээ боллоо.

Ховор металл нь 🚘цахилгаан автомашин, ухаалаг төхөөрөмж, зэвсэглэл зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлийн гол түүхий эд бөгөөд Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн ихэнхийг хянадаг юм.

##dailynews
ТА

Тэнгэр Академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.