Journal/Мэдээ/iran-usa-peace-deal
Мэдээ

ВАШИНГТОН, ТЕГЕРАН 🤝60 ХОНОГТ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарын Люцерн хотод болсон 🗽АНУ, Ираны хэлэлцээрт тодорхой ахиц гарсан гэж талууд мэдээллээ.

ТАТэнгэр Академи Jun 23, 20265 мин унших1 views

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарын Люцерн хотод болсон 🗽АНУ, Ираны хэлэлцээрт тодорхой ахиц гарсан гэж талууд мэдээллээ.

Иран нь АНУ-ын тавьсан 🪔газрын тос, нефть, химийн бүтээгдэхүүний экспорттой холбоотой зарим хоригийг сулруулж, битүүмжлэгдсэн хөрөнгийн тодорхой хэсгийг чөлөөлөх тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн байна.

Харин👆АНУ-ын зүгээс Ираны чөлөөлөгдөх хөрөнгийг зөвхөн эдийн засаг, худалдааны зориулалтаар ашиглах нөхцөл тавьжээ.

Мөн Ираныг Олон улсын ⚛️ атомын энергийн агентлагийн (IAEA) мэргэжилтнүүдийг цөмийн хөтөлбөрөө хянуулах зорилгоор хүлээн авахаар болсон гэж мэдээлсэн байна.

Зуучлагч орнууд болох Катар, Пакистаны мэдээлснээр талууд 60 хоногийн дотор энхийн гэрээг эцэслэхээр тохиролцож, 🚢Ормузын хоолойн аюулгүй ажиллагааг хангах ойлголцолд хүрчээ.

Харин Ливан дахь мөргөлдөөн болон Хезболлагийн асуудал хэлэлцээрийн гол асуудал хэвээр байна.

##dailynews
ТА

Тэнгэр Академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.