Өмнөд Солонгосын хагас дамжуулагч үйлдвэрлэгч SK Hynix компани Америкийн хөрөнгийн биржид хадгаламжийн бичиг буюу ADR гаргах албан ёсны хүсэлтээ гаргажээ.
Тус компани Nvidia компанийн гол нийлүүлэгч болсноор хувьцаа нь энэ онд 300 гаруй хувиар өсөж, зах зээлийн үнэлгээгээр Samsung-ийг даван улсдаа тэргүүлж байгаа юм.
Шинжээчид энэхүү түүхэн өсөлтөд үндэслэн SK Hynix компанийг АНУ-ын зах зээлээс 20 хүртэлх тэрбум ам.доллар буюу 40 их наяд вон босгох боломжтой гэж таамаглаж байна.
Хэрэв АНУ-ын зохицуулах байгууллагаас 7 сарын эхээр зөвшөөрөл олговол 8 сараас Nasdaq-ийн хөрөнгийн бирж дээр арилжаа нь эхлэх төлөвтэй байна.



Сэтгэгдэл