Хятад улс Тайванд халдвал Япон цэргийн туслалцаа үзүүлнэ гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн юм.
Тиймээс Бээжингийн зүгээс Японы Ерөнхий сайд Санаэ Такаичид шахалт үзүүлэхийн тулд стратегийн чухал ашигт малтмалын экспортоо эрс хумьж эхэллээ.
Тодруулбал, автомашины үйлдвэрлэлд нэн шаардлагатай вольфрам болон цахилгаан машины соронзон түүхий эд болох газрын ховор элементийн нийлүүлэлтийг түүхэн доод хэмжээнд хүртэл бууруулаад байна.
Энэ нь АНУ-ыг шууд татан оролцуулахгүйгээр Токиод эдийн засгийн цохилт өгөх тактик юм.
Үүний улмаас Японы технологийн болон автомашины томоохон компаниуд дотоодын нөөцөө шавхаж, металл дахин боловсруулах технологийг ашиглан үйлдвэрлэлээ аргацааж байна.
Хэдийгээр Токиогийн зүгээс дипломат уулзалт хийхийг удаа дараа хүссэн ч Бээжин гацаасаар байгаа юм.
Япон улсын хувьд Их 7-ийн орнуудтай хамтран 2030 он гэхэд ашигт малтмалын Хятадаас хамаарах хамаарлаа 60 хувиас хэтрүүлэхгүй байх урт хугацааны стратегийг баримталж байна.
Эх сурвалж: Bloomberg news



Сэтгэгдэл