Монголын хөрөнгийн биржээс маргааш буюу 2026.06.24-нд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулна.
Тодруулбал,👆26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай болон 7 жилийн хугацаатай купонтой ЗГДҮЦ-ыг биржийн бүртгэлд бүртгэжээ.
Арилжаа 10:00 цагт эхлэх бөгөөд хоёр төрлийн үнэт цаасыг тус бүр 50,000 ширхгийг, нэг бүрийг нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр олон нийтэд санал болгож нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм байна.
Эрхэм хөрөнгө оруулагч та Тэнгэр Капитал үнэт цаасны компаниар дамжуулан анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой.



Сэтгэгдэл