Journal/Мэдээ/зэсийн-ханш-уналаа
Мэдээ

ЗЭСИЙН ХАНШ 📉 УНАЛАА

Зэсийн ханш өнгөрсөн 9 сард хиймэл оюун ухааны салбарын өсөлт, АНУ-ын импортын татварын хүлээлттэй холбоотойгоор тонн нь 15,000 ам.долларт дөхөж дээд амжилт тогтоож байсан юм.

TCTenger Capital InstituteNov 23, 20265 мин унших3 views

Гэвч АНУ-ын🗽 завсрын сонгуульд ялсан Ардчилсан намаас дэд бүтцийн өргөтгөлд тавих хяналтыг чангаруулах хүлээлт үүссэн, Хятадад эрэлт суларсан, ам.доллар чангарч, цэвэршүүлсэн зэсэд татвар ногдуулах эсэх нь тодорхойгүй болсон зэрэг нь үнэд хүчтэй дарамт учруулж байна.

Мөн хиймэл оюун ухааны 🤖салбарын зарцуулалтын улмаас дэлхий даяар эрсдэлээс зугтах урсгал эрчимжсэнээр Лондонгийн металлын бирж дээр зэсийн ханш нэг тонн нь💲12,000 ам.доллароос доош орж, өнгөрсөн долоо хоногт 9 хувиар унасан уналтаа улам гүнзгийрүүллээ.

Даваа гарагийн арилжаагаар Шанхайн цагаар 🕛11:03 цагийн орчимд 0.8 хувиар буурч нэг тонн нь 12,069.50 ам.долларт хүрээд байна.

🌍Эх сурвалж: Bloomberg

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

TC

Tenger Capital Institute

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.