Journal/Мэдээ/anthropic-ийн-ipo-17-ийн-өсөлттэй-хаагдсан-ч-технологийн-салбар-унаж-pepsico-анх
Мэдээ

ANTHROPIC-ИЙН IPO 17%-ИЙН ӨСӨЛТТЭЙ ХААГДСАН Ч ТЕХНОЛОГИЙН САЛБАР УНАЖ, PEPSICO АНХААРАЛД ОРОВ.

Хиймэл оюуны Anthropic компанийн нэгж хувьцаа💲111.5 ам.доллароор хоёрдогч зах зээлийн арилжаанд нээгдэж, 81.3 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлснээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийлээ.

TCTenger Capital InstituteNov 20, 20265 мин унших4 views

Улмаар 👆 тус компанийн хувьцаа 115.1 ам.долларт хүрч, зах зээлийн үнэлгээ нь түр хугацаанд 💲 2 их наяд ам.долларыг давсан байна.

Гэхдээ хөрөнгө оруулагчид ашгаа түгжиж хувьцаагаа зарснаар 97.17 ам.доллар буюу эхний өдрийн арилжаагаар 11.6%-ийн уналттай хаагдлаа.

Ингэснээр АНУ-ын 🗽 хөрөнгийн зах зээл 6 өдөр дараалан унаж, Nasdaq индекс 2.3%, S&P 500 2%, Dow Jones 2.2%-иар суларч, 50,000 нэгжээс доош оржээ. Ийнхүү хиймэл оюуны хувьцаануудаас хөрөнгө гадагшилж буй үед өргөн хэрэглээний барааны салбар сэргэж, энэ онд 20 орчим хувиар өслөө.

Энэ дундаас шинжээчид бодит үнэ цэнээсээ 💹 24.8%-иар хямд буюу харьцангуй багаар үнэлэгдсэн "PepsiCo"-г онцолж байна.

🌍Эх сурвалж: Investing.com, Wall Street Journal

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
TC

Tenger Capital Institute

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.