Үүнээс үүдэн Өмнөд Солонгосын Kospi индекс 4.4 хүртэлх хувиар унаж, 110%-д хүрч байсан өсөлт нь 10% болж агшсан бол Хятад болон Хонконгийн хувьцаанууд 1-ээс дээш хувиар буурав.
Энэхүү уналтыг👆 тогтворжуулахын тулд Өмнөд Солонгос хувьцаагаа эргүүлэн худалдан авах өдрийн хязгаарлалтыг 3 сар болгон зөөлрүүлж, зах зээлийг тогтворжуулах санг идэвхжүүлэх бэлтгэлээ эхлүүлсэн байна.
Харин Тайван уналтаас ашиг олох арилжаанд хязгаарлалт тавьж, ханш тогтворжуулах сангаасаа💲500 тэрбум доллароор хувьцаа худалдан авч эхэлжээ.
Хятадын хувьд 11 сарын 30-аас зээлээр үнэт цаас худалдан авах доод шаардлагыг 100 хувиас 80 хувь болгож бууруулснаар 400 орчим тэрбум юанийн нэмэлт хөрөнгө эргэлтэд орох боломж бүрдэж байна.
Гэхдээ шинжээчид эдгээр алхмыг урт хугацааны гэхээс илүү богино хугацааны хөрвөх чадвар, сэтгэл зүйг дэмжих арга хэмжээ хэмээн үнэлж байна.
🌍Эх сурвалж:Bloomberg
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл