ТОВЧ
· 🏦Холбооны нөөцийн сан (Fed) 10 сарын 28-нд бодлогын хүүг 3.75-4.00 хувьд хэвээр үлдээлээ.
· 📊 Nasdaq 100 индекс долоо хоногт 1.98 хувиар буурав.
· 🪔Brent нефтийн үнэ баррель тутамд 117.64 ам.долларт хүрч, аравдугаар сард 13.6 хувиар өсчээ.
------------------------
Юу болов?
📊Бодлогын хүү хэвээр үлдэв.
ХНС-ийн нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо 10 сарын 27-28-нд бодлогын хүүг 3.75 4.00 хувьд хэвээр үлдээлээ. Санал 10-2 болж, эсрэг санал өгсөн хоёр гишүүн хүүг 0.25 нэгж хувиар нэмэхийг дэмжив.
------------------------
💹Эдийн засгийн өсөлт хүлээлтээс дээгүүр гарав.
Хорооны мэдэгдэлд эдийн засаг хүчтэй тэлж, инфляц өндөр хэвээр байгааг тэмдэглэжээ. 10 сарын 29-нд гуравдугаар улирлын ДНБ жилийн 3.4 хувиар өссөн нь 3.0 орчим хувийн хүлээлтээс дээгүүр байв.
------------------------
☝️Өгөөж буурч, зөрүү тэлэв.
АНУ-ын 2 жил ба 10 жилийн бондын өгөөж 13 ба 6 суурь нэгжээр тус тус буурлаа.
------------------------
🪔Нефтийн үнэ өсөж, металлын үнэ буурав.
Brent 10 сарын 30-нд баррель тутамд 117.64, WTI 104.12 ам.доллароор хаагдав. Харин алт 3.03, мөнгө 8.88, платин 7.61 хувиар тус тус уналаа.
------------------------
💥Танкер луу довтолгоо хийх нь ихсэв.
Их Британийн Тэнгисийн худалдааны ажиллагааны нэгдсэн төв (UKMTO) аравдугаар сард дөчин гурван дайралт бүртгэснээс гуч нь газрын тосны танкерт чиглэсэн довтолгоо байжээ. Мөн Оманы эргийн ойролцоо дөрвөн худалдааны танкер минд өртжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ-Татан авна уу👇




Сэтгэгдэл