Journal/Тойм/бнсу-ын-хөрөнгийн-зах-зээл-онцгой-өсөлт-үзүүллээ
Тойм

БНСУ-ын хөрөнгийн зах зээл онцгой өсөлт үзүүллээ

Дэлхийн хөрөнгийн зах зээлд🌐 уналт үргэлжилж байгаа энэ үед эсрэгээрээ БНСУ-ын хувьцааны зах зээл харьцангуй сайн байна. БНСУ-ын хагас дамжуулагчийн экспорт 10 сард 259.4 хувиар өссөн нь тус улсын нийт экспорт өмнөх оны мөн үеэс 93.7 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ

TCTenger Capital InstituteNov 2, 20265 мин унших5 views

Жижиглэн 👆худалдааны E-Mart компанийн хувьцааны арилжаа 20 өдрийн дунджаас 84 хувиар өсөж, улмаар хувцааны ханш нь 6.5 хувиар өссөн байна.

Ингэснээр Kospi индекс даваа гарагт 1.35 хувиар өслөө. Өсөлтийг дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчид дэмжиж, цэвэр дүнгээр 518 тэрбум воны худалдан авалт хийсэн бол эсрэгээрээ гадаадын болон жижиглэнгийн хөрөнгө оруулагчид цэвэр борлуулагч байв.

Ийнхүү дэлхийн зах зээлд технологийн хувьцаануудын үнэлгээнд эргэлзэж байгаа бол БНСУ-ын хувьд🤖 AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас үүдэлтэй хагас дамжуулагчийн эрэлт, экспорт нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна.

🌍Эх сурвалж: Bloomberg News

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
TC

Tenger Capital Institute

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.