Journal/Мэдээ/бнсу-нь-монголын-ховор-элементийн-экспортын-татварыг-бүрэн-тэглэлээ
Мэдээ

БНСУ нь Монголын ☝️ховор элементийн экспортын татварыг бүрэн тэглэлээ.

БНСУ болон Монгол Улсын Ерөнхийлөгч нар 7 сарын 11-нд Эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр (CEPA) байгуулж 🤝зэс, молибден болон газрын ховор элементийн 2-5 хувийн татварыг бүрэн тэглэлээ.

ТТэнгэр академи Jul 20, 20265 мин унших7 views


БНСУ болон Монгол Улсын Ерөнхийлөгч нар 7 сарын 11-нд Эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр (CEPA) байгуулж 🤝зэс, молибден болон газрын ховор элементийн 2-5 хувийн татварыг бүрэн тэглэлээ.
------------------------

Энэ нь Хятад улс стратегийн ⚒️ашигт малтмалын экспортоо чангаруулах болсонтой холбоотойгоор Сөүлийн зүгээс Хятадаас хамааралтай байдлаа бууруулах гэсэн томоохон алхам юм.

Монгол Улс газрын ховор элементийн 31 сая тонны нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн нийт нөөцийн 16 хувь буюу Хятадын дараа 2-т орох үзүүлэлт юм.

Гэвч далайд гарцгүй, экспортын 90 хувь нь Орос, Хятадын нутгаар дамждаг тул хоёр хөршийн зүгээс 👉 улс төрийн шахалт үзүүлэх, ложистикийн гацаа үүсгэх өндөр эрсдэлтэй юм.

Учир нь Өмнөд Солонгос одоогоор АНУ-ын санаачилсан, Хятадаас хамааралтай байдлыг бууруулахээр нэгдсэн 17 орны эвслийг тэргүүлж байгаа бөгөөд Монголоос авах ашигт малтмал нь эцсийн дүндээ АНУ-ын батлан хамгаалах салбарт, тухайлбал F-35 сөнөөгч онгоцны үйлдвэрлэл рүү чиглэх магадлалтай байгаа юм.

Энэхүү тээвэрлэлтийн гацаанаас гарахын тулд талууд ⚒️ашигт малтмалыг дотоодод нь анхан шатны боловсруулалт хийж, агаарын тээврээр шууд тээвэрлэх хувилбарыг туршиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 6 сарын 27-нд анхны вольфрамын баяжмалыг Солонгос руу онгоцоор тээвэрлэжээ.

🌍Эх сурвалж:Koreajoongangdaily
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

Т

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.