Journal/Мэдээ/ану-ын-дараалсан-цохилтираны-хормузын-хоолой-дахь-хяналт
Мэдээ

АНУ-ын дараалсан цохилт🚀Ираны Хормузын хоолой дахь хяналт

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцдаж АНУ-ын зэвсэгт хүчин Иранд 9 дэх шөнөө дараалан агаарын цохилт өглөө.

ТТэнгэр академи Jul 20, 20265 мин унших2 views

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцдаж АНУ-ын зэвсэгт хүчин Иранд 9 дэх шөнөө дараалан агаарын цохилт өглөө.

------------------------
Энэхүү дараалсан цохилт нь цэргийн объектуудаас хальж, гүүр, цахилгаан станц, боомт зэрэг иргэний дэд бүтцийг хамарч эхэлжээ.

Ираны хариу цохилтын улмаас сүүлийн 2 хоногт 🗽Америкийн 3 цэргийн албан хаагч амиа алдсанаар хоёр улсын мөргөлдөөн эхэлсэн 2 сарын 28-аас хойш амь үрэгдсэн америк цэргийн тоо 17-д хүрээд байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, Иранд хүчтэй цохилт өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд нэмэлтээр 🚀F-16 болон F-35 сөнөөгч онгоцуудыг илгээжээ.

Харин Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменеи АНУ-д "мартагдашгүй сургамж" өгөх болно гээд Кувейтийн эрчим хүч, ус цэвэршүүлэх байгууламжуудад хариу цохилт өгч 🚢Ормузын хоолойн тээвэрлэлтийг бүрэн хяналтандаа авна гэж мэдэгдэв.

Нөхцөл байдал ийнхүү хурцадсантай холбоотойгоор 🪔Брент газрын тосны үнэ 4 хувиар өсөж баррель нь 90 ам.долларыг давлаа.

🌍Эх сурвалж: Bloomberg news
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

Т

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.