Journal/Мэдээ/zasgiin-gazar-nogoon-bondiig-demjine
Мэдээ

Засгийн газар ногоон бондыг дэмжинэ

Монголбанк нь банк, санхүүгийн салбарын төлөөллүүдтэй уулзаж, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцлээ.

TТэнгэр Академи May 21, 20265 мин унших2 views

Монголбанк нь банк, санхүүгийн салбарын төлөөллүүдтэй уулзаж, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа ногоон санхүүжилтийг 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт тавьсныг онцолсон байна.

Мөн цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины санхүүжилтийн хугацааг 30 сараас 60 сар болгон сунгах шийдвэр гарсныг танилцууллаа.

Ингэснээр иргэдийн ногоон зээлийн хүртээмж 3.4 дахин өсөж, сарын эргэн төлөлтийн ачаалал дунджаар 40 хувиар буурахаар тооцоолжээ.

Мөн энэ үеэр Засгийн газраас сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Харин хувийн хэвшлийнхэн ногоон зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгох, урт хугацааны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатайг дурьджээ.

Арилжааны банкнуудын төлөөлөл мөн цахилгаан автомашины цэнэглэх станцын хүртээмж, эрчим хүчний системийн хүчин чадал зэрэг дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх хэрэгтэйг анхаарууллаа.

Ногоон санхүүжилтийн зах зээл тэлэх нь агаарын бохирдол буурах, эрчим хүчний хэрэглээг хэмнэхээс гадна Монголын санхүүгийн салбарыг олон улсын тогтвортой хөгжлийн стандарттай ойртуулах чухал алхам болох юм.

Эх сурвалж: Монголбанк

#бодлого
T

Тэнгэр Академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.