Дэлхийн хиймэл оюуны (AI) хөрөнгө оруулалтын өсөлт Хятадын экспортод нөлөөлж, юань ам.долларын эсрэг дараалан 6 улирал чангарлаа.
Өмнө нь Хятадын экспортын давуу тал нь хямд өртөгтэй үйлдвэрлэлд тулгуурладаг байсан бол одоо чип, сервер зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн нь экспортынх гол хөдөлгөгч хүч болж байна.
Юанийн ханш чангарснаар импортын зардал буурч, ялангуяа чип, тоног төхөөрөмж худалдан авахад нь валютын ханшийн дарамтыг багасаж байна.
Гэхдээ юань хэт чангарвал уламжлалт үйлдвэрлэгчдийн ашиг шахагдах эрсдэлтэй учраас бодлого боловсруулагчид хэт огцом өсөлтийг хянах байр суурьтай байна.
Эх сурвалж: Bloomberg news

Сэтгэгдэл