Journal/Мэдээ/temu-huvitsaa-unalaa
Мэдээ

Temu-гийн хувьцаа уналаа

Temu-ийн эзэмшигч PDD Holdings компанийн орлогын тайлан хүлээлтэд хүрээгүйн улмаас нэг өдрийн дотор хувьцааны ханш нь 10%-иар уналаа.

МТэнгэр Академи May 28, 20265 мин унших7 views

Temu-ийн эзэмшигч PDD Holdings компанийн орлогын тайлан хүлээлтэд хүрээгүйн улмаас нэг өдрийн дотор хувьцааны ханш нь 10%-иар уналаа. Харин эсэргээрээ Temu-гийн гол өрсөлдөгч Amazon.com хувьцааны ханш өссөөр байна.

Хэдийгээр компанийн орлого 11%-иар өсөж 106 тэрбум юань болсон ч цэвэр ашиг нь 15%-иар буурч 12.5 тэрбум юань болжээ.

Үүнд, АНУ-ын тарифын бодлого болон Хятадын дотоодын өрсөлдөөн ширүүсэж хэрэглэгчид нь цөөрсөн нь нөлөөлсөн байна.

Тиймээс PDD Holdings компани богино хугацааны ашигт төвлөрөхөөс илүү урт хугацааны өсөлт рүү чиглэхээр төлөвлөж байна.

Тодруулбал, ирэх 3 жилд 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг нийлүүлэлтийн сүлжээ болон өөрийн брэндийг хөгжүүлэхэд зарцуулахаар болжээ.

Эх сурвалж: Bloomberg news

#Ханш
М

Тэнгэр Академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.