Journal/Мэдээ/хнс-бодлогын-хүүг-025-нэгж-хувиар-өсгөв
Мэдээ

ХНС бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөв

АНУ-ын 🗽Холбооны Нөөцийн Сан инфляцын өсөлтийг сааруулах зорилгоор бодлогын хүүг💹 0.25 нэгж хувиар өсгөж, 3.75-4.00 хувийн интервалд хүргэхээр шийдвэрлэлээ.

ТКТэнгэр Капитал институтSep 17, 20265 мин унших2 views
ХНС бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөв

Энэ нь 👆 2023 оны 7 сараас хойших анхны өсөлт бөгөөд ХНС-ийн Ерөнхийлөгч Кевин Уорш үнийг тогтворжуулахын тулд энэ онд дахин нэг удаа бодлогын хүүг өсгөх боломжтойг санууллаа.

ХНС-аас 🏦 8 сарын инфляц хүлээлтээс өндөр гарсан, эрчим хүчний үнэ өссөн, импортын тарифын дарамт идэвхжсэн тул 2026 оны эцсийн хүүгийн таамгийг 4.1 хувь болгон ахиулж, инфляцыг зорилтот 2 хувьд хүргэх хугацааг 2029 он хүртэл хойшлуулсан байна.

Бодлогын хүүг 👆өсгөсний дараа хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бондыг зарах давлагаа эрчимжиж, АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5 хувийн босгыг давсан бол хүүгийн өөрчлөлтөд мэдрэмтгий 2 жилийн хугацаатай бондын өгөөж 💹 4.73 хувьд хүрч өслөө.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.