Journal/Мэдээ/мөнгөний-нийлүүлэлт-өмнөх-оны-мөн-үеэс-247-хувиар-өсжээ
Мэдээ

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны 8 сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 54.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 💹 10.8 их наяд буюу 24.7 хувиар өссөн байна.

ТКТэнгэр Капитал институтSep 14, 20265 мин унших5 views

Учир нь👆 төгрөгийн хадгаламж 5.7 их наяд буюу 24.9 хувиар, төгрөгийн харилцах 3.0 их наяд буюу 32.6 хувиар, валютын харилцах 2.4 их наяд буюу 48.0 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн мөнгөний нийлүүлэлтийн 25.0 хувийг бүрдүүлж буй гадаад цэвэр актив 13.6 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн бол валютын хадгаламж 5.0 их наяд төгрөг болж 446.9 тэрбум буюу 8.2 хувиар буурсан байна.

Тиймээс Монголбанкнаас🏦 наймдугаар сарын 12-ны байдлаар 12.5 хувьд барьж буй бодлогын хүү, инфляцыг сааруулах зорилт, 8 сарын дундаж түвшнээр 3,594 төгрөг болсон ханшийн тогтвортой байдалд мөнгөний нийлүүлэлтийн хурдацтай өсөлт нэмэлт сорилт учруулж байна.

🌍Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.