Journal/Мэдээ/тенсент-куайшөү-дэх-хувьцаанаасаа-зарж-15-тэрбум-амдоллар-босгов
Мэдээ

Тенсент “Куайшөү” дэх хувьцаанаасаа зарж 💰1.5 тэрбум ам.доллар босгов

Хятадын технологийн ⚙️Тенсент компани уламжлалт видео платформ дахь хөрөнгө оруулалтаа хиймэл оюун ухааны (AI) руу төвлөрүүлэхээр зорьж байна.

MТэнгэр академи Jul 7, 20265 мин унших1 views

Хятадын технологийн ⚙️Тенсент компани уламжлалт видео платформ дахь хөрөнгө оруулалтаа хиймэл оюун ухааны (AI) руу төвлөрүүлэхээр зорьж байна.

------------------------
Үүний тод илрэл болж богино хэмжээний видео платформ үйлдвэрлэгч ☝️Куайшөү дэх эзэмшлийнхээ тодорхой хэсгийг зарж 1.5 тэрбум ам.доллар босголоо.

Энэ нь 2026 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хийгдсэн хамгийн том хувьцааны багц арилжаа боллоо.

Тус компани нийт 273 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 💰43.25 хонконг доллароор зарсан нь тухайн өдрийн зах зээлийн үнээс 6%-иар хямд үнэ байжээ.

Арилжааны дараа Тенсентийн Куайшөү дэх эзэмшлийн хувь 9.37% болж буурсан бөгөөд үлдсэн хувьцаагаа дараагийн 90 хоногт худалдахгүй байх хязгаарлалт тогтоожээ.

Сүүлийн үед хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн нөлөөгөөр Хонконгийн хөрөнгийн зах зээлд томоохон хувьцааны арилжаа идэвхжиж байгаа ч нийт зах зээлийн өсөлт харьцангуй удаан хэвээр байна.

🌍Эх сурвалж: Bloomberg News
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

M

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.