Бээжингийн эрх баригчид "Alibaba", "ByteDance" болон "DeepSeek" зэрэг компаниудад уг шийдвэрийг танилцуулсан бөгөөд тэд ямар зорилгоор, хэдэн ширхэг чип шаардлагатай байгаагаа тайлагнаж байж албан ёсны зөвшөөрөл авах аж.
АНУ өнгөрсөн оны 12 дугаар сард Nvidia-д H200 чипийг Хятадад борлуулах зөвшөөрөл олгосон ч, Хятадын тал дотоодын чипний үйлдвэрлэлээ дэмжих болон цахим аюулгүй байдлын үүднээс уг технологийг нэвтрүүлэхээ хойшлуулаад байсан юм.
Гэвч хиймэл оюун ухааны шинэ загваруудыг сургахад тооцоолон бодох хүчин чадал маш их дутагдаж байгаа тул ийнхүү хоригоо зөөлрүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Одоогоор Хятадын засгийн газар нийт 200,000-аас бага тооны чип импортлохыг зөвшөөрөх магадлалтай байгаа бөгөөд уг мэдээллийн дараа Nvidia-гийн хувьцааны ханш 3.7 хувиар өсөж, 💲204.12 ам.долларт хүрсэн байна.
🌍Эх сурвалж: Bloomberg news
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл