Үүний улмаас ОХУ Энэтхэгээс бензин импортолж, Казахстанаас 🛢️ 50,000 тонн AI-92 бензин авах асуудлыг хэлэлцэж байна.
Энэ нь шатахууныхаа👆 95-98%-ийг ОХУ-аас импортолдог Монгол Улсын хувьд анхаарал татах эрсдэл хэдий ч нийлүүлэлт одоогоор хэвийн байгааг салбарын яамнаас мэдээллээ.
Монгол Улсын хувьд 2026 оны эхний гурван сард 804.7 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн 💲618 сая ам.доллараар импортолсон нь өмнөх оны мөн үеэс 10.2%-иар өсжээ.
Автобензиний импорт📈42.8%-иар өсөж 321.6 мянган тоннд хүрсэн бол дизель түлшний импорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн байна. Өнгөрсөн оны 10 сарын шатахууны хомсдолын үед улсын нөөц 7 хоног байсан бол өнөөдөр 33 хоногийн нөөцтэй байна.
Мөн энэ сард ОХУ-аас нийт 137 мянган тонн шатахуун, БНХАУ-аас 71 мянган тонн шатахуун нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна.
Долдугаар сарын 4-ний байдлаар АИ-92 бензин 33 хоног, АИ-95 44 хоног, Дизель түлш 27 хоног, Онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байгаа аж.
🌍Эх сурвалж: ҮСХ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Reuters
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл