Journal/Мэдээ/оху-нь-украинд-өгөх-дайралтаа-эрчимжүүлнэ
Мэдээ

ОХУ нь Украинд өгөх дайралтаа эрчимжүүлнэ

ОХУ, Украины⛓️‍💥энхийн хэлэлцээр бүрэн сүйрч, талууд дахин анхны цэгтээ эргэн ирээд байна. Учир нь Америкийн дайныг зогсоох гэсэн оролдлогод ахиц гараагүй, тэд Ираны мөргөлдөөнд илүү анхаарч байгаа нь дипломат яриа хэлэлцээг зогсонги байдалд оруулсан байна.

ТКТэнгэр Капитал институтAug 27, 20265 мин унших3 views

Тиймээс ОХУ цэргийн ажиллагаагаа🪖, дайралтаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг Кремльтэй ойр гурван эх сурвалж мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин📢тус улсад тавьсан эдийн засгийн хориг, нефть боловсруулах үйлдвэр, логистикийн сүлжээнд хийсэн Украины цохилтын улмаас дайныг зогсоохгүй гэдгийг эх сурвалжууд онцолжээ.

Тиймээс Москвагааас Киевийн төв болон бусад хотуудын чухал дэд бүтцэд конвенциональ баллистик пуужингаар цохилт өгөхөөр бэлдэж байгаа аж.Кремлийн зарим албан тушаалтнууд Путинийг 👆эцсийн арга болгож тактикийн цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж үзэх болжээ.

Гэхдээ Хятад, Энэтхэг зэрэг гол түнш орнууд нь ийм алхам хийхгүй байхыг Кремльд хатуу сануулсаар байгааг шинжээчид дурдсан байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.