Journal/Мэдээ/tmk-energy-компани-метан-хийн-төсөлдөө-өрөмдлөгийн-гүйцэтгэгчийг-сонголоо
Мэдээ

TMK Energy компани метан хийн төсөлдөө өрөмдлөгийн гүйцэтгэгчийг сонголоо

ТКТэнгэр Капитал институтAug 28, 20265 мин унших1 views

Австралийн TMK Energy компани Өмнөговьд хэрэгжиж байгаа "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө хийн урсгалыг нэмэх зорилгоор туршилтын шинэ цооног өрөмдөх, одоо байгаа 7 цооногийн 3-ыг нь (LF-02, LF-03, LF-06) дахин тоноглох ажлаа 9 сард эхлүүлэхээр төлөвлөж гүйцэтгэгчээр нь "Major Drilling" компанийг сонгосон байна.

Тус компанийн 👆хийн дундаж олборлолт 7 сард хоногт 27,500 стандарт куб фитэд (scfd) хүрсэн бол 8 сард 28,250 scfd давж өссөөр байна.

Мөн "TMK Energy" болон түүний хамтрагч "Дашваанжил" групп нь хийнээс цахилгаан эрчим хүч ⚡үйлдвэрлэх төслийн инженерчлэлийн ажлыг дуусгасан бөгөөд 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ нь Өмнөговь аймгийн📢алслагдсан уул уурхайн төслүүдэд цахилгаан нийлүүлж, эхний орлогоо олох боломжийг тус компанид олгох юм.

🌍Эх сурвалж: TMK Energy

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.