Урьдчилсан захиалга эхэллээ

19.2%НӨМӨР ХБҮЦ 2 — хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасМонголын хөрөнгийн зах зээлд хоёр дахь удаагаа гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас.
Нэгжийн үнэ
100,000₮
Хугацаа
24 сар
Жилийн хүү
19.2%
улирал тутам
Үндсэн төлбөрийн хуваарь
Танилцуулга

Банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч
Монголын хөрөнгийн зах зээлд хоёр дахь удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй Нөмөр Ассет Нэг ТЗК ХХК-ийг үүсгэн байгуулагч буюу анхны үүрэг гүйцэтгэгчээр «Нөмөр Кредит ББСБ» ХХК ажиллаж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлээс нийт 82.9 тэрбум төгрөгийн хаалттай бонд, 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай татан төвлөрүүлсэн туршлагатай хамт олон юм.
Банк бус санхүүгийн салбарт 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компани нь «Numur» аппликейшн, Улаанбаатар, Эрдэнэт хотын салбаруудаараа дамжуулан иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж ирсэн.
311.5
тэрбум ₮ нийт хөрөнгө
ТОП-10ББСБ-н нэг
ББСБ эзлэх байр суурь
Үндсэн төлбөрийн хуваарь
Барьцаа хөрөнгө

784
Зээлийн гэрээний тоо
100%
Багцын зээл хэвийн ангилалтай
22.07
Дундаж үлдэгдэл, сая ₮
Нөхцөл
НӨМӨР ХБҮЦ 2 нөхцөл
| Татан төвлөрүүлэх нийт дүн | 15.0 тэрбум төгрөг |
|---|---|
| Нэрлэсэн үнэ | 100,000 төгрөг |
| Тоо ширхэг | 150,000 ширхэг |
| Үнэт цаасны хугацаа | 24 сар |
| Үнэт цаасны хүү | Жилийн 19.2% |
| Үнэт цаасны хүү төлөх давтамж | Улирал тутам |
| Үнэт цаасны үндсэн төлбөр төлөх хугацаа | Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс хойш 18 сарын дараа үндсэн төлбөрийн 50 хувийг, хугацааны эцэст үлдэгдэл төлбөрийг төлнө. |
| Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт | Анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс зээлийн багц худалдан авахад зарцуулна. Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн багц худалдсанаас хүлээн авах мөнгийг зээлийн багцыг нэмэгдүүлэхэд зарцуулна. |
| Барьцаа хөрөнгө | Автотээврийн хэрэгсэл болон үл хөдлөх барьцаалсан зээлийн багц |
Давуу тал
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Эрсдэл бага
Хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан.
Хөрвөх чадвар өндөр
Чингис хаан биржээр дамжуулж хугацаанаас өмнө борлуулах боломжтой.
Тогтмол өгөөж
Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой.
Тодорхой байдал
Эргэн төлөлтийн мөнгөн урсгал орж ирэх эх үүсвэр тодорхой.
Хүү төлөх давтамж
Нөмөр ХБҮЦ 2-ийн хүү улирал тутам олгогдоно.
Татвар
ХБҮЦ нь нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бондоос 2 дахин бага буюу 5%.
Түгээмэл асуулт