Journal/Мэдээ/хятадын-төв-банк-хонконг-дахь-алтны-нөөцөө-нэмэгдүүлж-байна
Мэдээ

Хятадын Төв Банк Хонконг дахь алтны нөөцөө нэмэгдүүлж байна

Хятадын Төв банк🏦Хонконгийг олон улсын алтны худалдаа болон клирингийн томоохон төв болгох зорилтын хүрээнд Лондонд байршиж байсан алтны нөөцийнхөө зарим хэсгийг Хонконг руу шилжүүлж, нөөцийг нь зузаатгаж эхэлжээ.

ТАТэнгэр академи Aug 7, 20265 мин унших5 views

Өнгөрсөн сард👆 Хонконгт алтны клирингийн шинэ систем туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд Хятадын Ардын банк Хонконг дахь гадаад валютын нөөцийн байршуулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ мэдэгджээ.

Энэхүү механизм нь дэлхийн зах зээлийн 🪙 алтны ханш тогтооход Хонконгийн байр суурийг бэхжүүлж, Сингапур зэрэг бүс нутгийн өрсөлдөгчдөд шинэ сорилтыг бий болгож байна.

Түүнчлэн Хонконгийн засаг захиргаа "Бүс ба Зам" санаачилгын гишүүн орнуудын төв банкнуудыг тус системд нэгдэхийг урьж байгаа аж. Сүүлийн долоо хоногуудад Хятадын төв банк🏦болон институциональ хөрөнгө оруулагчдын идэвхтэй худалдан авалт нь олон улсын зах зээлд алтны үнийг унци тутамд💲 4,000 ам.доллараас дээш түвшинд тогтвортой хадгалахад гол нөлөө үзүүллээ.

Олон улсын 👆 эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа энэ үед алт нь үнэ цэнээ хадгалдаг, инфляц болон зах зээлийн эрсдэлээс хамгаалах стратегийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог. Иймээс хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлж, урт хугацаанд хөрөнгөө хамгаалахыг зорьж буй хөрөнгө оруулагчдад алтанд хөрөнгө оруулахыг Тэнгэр Капитал танд санал болгож байна.

🌍Эх сурвалж: Bloomberg

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.