Францын эрх баригчид 10 сарын 17-нд болсон жагсаалд 550 мянга орчим хүн оролцсон гэж мэдээлжээ. Зарим хотод 💥 жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж, дэлгүүрүүдийг дээрэмдэн, олон барилга байгууламж сүйдсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 📢тайван байхийг уриалж, нөхцөл байдлыг яаралтай шийдэхээ амласан ч улс төрийн тогтворгүй байдал, төсвийн алдагдал, инфляцаас шалтгаалсан үнийн өсөлт нь түүнд хүндхэн сорилт дагуулж байна.
Сүүлийн арилжаагаар еврогийн ханш суларч, Европын гол хувьцааны индексүүдийн 📊 фьючерс буурсан байна. Францын CAC 40 индекс энэ оны эхнээс 3 орчим хувиар буурсан бол Европын STOXX 600 индекс 7 орчим хувиар өссөн нь Францын зах зээл бүс нутгийн бусад зах зээлээс хоцорч байгааг харуулж байна.
🌍Эх сурвалж: Reuters, Associated Press, Financial Times
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл