Монголын хоёр дахь том марафонд тооцогддог Hope and Possibility Ulaanbaatar тус арга хэмжээ нь 🤗 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтийг спортоор нэгтгэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх, тэгш оролцоог дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
---------------------------------
Энэхүү эрхэм зорилгын хүрээнд ☝️Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг тус арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг уриалахаас гадна марафонд оролцогч хүн бүрийн🏃♀️➡️ “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН”-ы анхны гарааг нээхээр зорьж байна.
Учир нь тамирчдын хувьд барианд амжилттай орохын тулд асар их тэсвэр тэвчээр, сахилга бат, өдөр тутмын бэлтгэл шаарддагтай адил хөрөнгө оруулалтын амжилт ч санхүүгийн боловсрол, тогтмол хуримтлал, урт хугацааны зөв шийдвэр дээр суурилдаг билээ.
---------------------------------
Тиймээс марафонд оролцогчдод дараах боломжийг 🆓үнэ төлбөргүй олгоно.
• ✅Үнэт цаасны данс нээх
• ✅Хуримтлалын данс нээх
• 🎓“Tenger Institute”-ийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна Монголын болон дэлхийн зах зээлд хэрхэн оролцох, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, боломжуудтай танилцах зэрэг цогц мэдлэгийг нэг дор олгох юм.
---------------------------------
📅Хэзээ: 2026 оны 09-р сарын 19-ний Бямба гариг
📍Маршрут: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн → Дүнжингаравын зам → Маршалын гүүр орчим → Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
🏃Гүйлтийн төрлүүд: • 5 км • 10 км • 21.1 км • 42.2 км
📝Бүртгэл: 2026.09.12-ны 24:00 цаг хүртэл👉 https://achilles.marathon.mn/




Сэтгэгдэл