Journal/Мэдээ/трамп-ану-ын-зэвсгийн-нөөц-хангалттай-хэвээр-байна
Мэдээ

Трамп: АНУ-ын зэвсгийн нөөц хангалттай хэвээр байна

АНУ-ын ерөнхийлөгч 🗽Дональд Трамп Ираны дайны улмаас АНУ-ын зэвсгийн нөөц дуусч байгаа гэх мэдээллийг эрс няцааж, АНУ шаардлагатай хэмжээний зэвсгийн нөөцтэй бөгөөд үйлдвэрлэлээ эрчимтэй нэмэгдүүлж байгааг мэдэгдлээ.

ТАТэнгэр академи Aug 7, 20265 мин унших6 views

Мөн ийм мэдээлэл задруулсан хүмүүсийг мөрдөн шалгаж, хатуу хариуцлага тооцохоо амалжээ.

Харин CSIS хүрээлэнгийн тооцоогоор АНУ-ын Patriot 🚀пуужингийн нөөц 2,330-аас 759–827 ширхэг болж буурсан 📉 нь дайнаас өмнөх түвшний гуравны нэг орчимд хүрсэн байна. Мөн THAAD пуужингийн нөөцийн 60 орчим хувь ашиглагдсан гэх үнэлгээ гарчээ.

Ираны Батлан хамгаалахын сайд👆 тус улс гаднын ямар ч аюулыг сөрөх хэмжээний зэвсгийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн чадамжтай мөн батлан хамгаалах үйлдвэрлэл тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд дотоодын технологи нь бүс нутгийн олон улсын зэвсгийн системтэй өрсөлдөх түвшинд хүрсэн гэж онцолжээ.

Хэдийгээр 🗽 Трамп зэвсгийн нөөц хангалттай гэж мэдэгдэж байгаа ч түүний засаг захиргаа нөөцөө нөхөхөөр ажиллаж, саяхан 💲87 тэрбум ам.долларын нэмэлт батлан хамгаалахын санхүүжилт хүссэн нь үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шаардлага үүссэнийг харуулж байна.

🌍Эх сурвалж: BBC

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.