Journal/Мэдээ/оху-монгол-улсад-шатахуун-тогтвортой-нийлүүлнэ
Мэдээ

ОХУ: Монгол улсад шатахуун тогтвортой нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр Монгол Улсын шатахууны🛢️ хэрэгцээг тогтвортой хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

ТКТэнгэр Капитал институтSep 3, 20265 мин унших2 views

Монгол Улс нь ОХУ-аас шатахууны импортын хувьд өндөр хамааралтай байдаг бөгөөд нийлүүлэлт👆 тасалдах нь тээвэр, уул уурхай, үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгт шууд нөлөөлдөг билээ.

Тиймээс ОХУ нийлүүлэлтийг тогтвортой байлгах нь дотоодын үнийн дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Улаанбаатар 🚇төмөр замын ачаа тээврийн хүчин чадлыг ирэх 5 жилд 30 сая тонноос 50 саяд хүргэх, Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын коридорын хүчин чадлыг нэмэхээр тохиролцсон байна.

🌍Эх сурвалж: Монгол Улсын засгийн газар

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.