Journal/Тойм/монгол-хятадын-худалдааны-эргэлтийг-30-тэрбумд-хүргэнэ
Тойм

Монгол, хятадын худалдааны эргэлтийг $30 тэрбумд хүргэнэ

Киргизстанд болж буй Шанхайн 🐉 хамтын ажиллагааны байгууллагуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх 5 жилд💲 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон байна.

ТКТэнгэр Капитал институтSep 1, 20265 мин унших2 views

Энэ хүрээнд👆 Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замуудыг🛤️ үе шаттай ашиглалтад оруулахаар санал солилцжээ.

Түүнчлэн Монгол, Хятад, Оросын “Төмөр замын төв коридор”-ын хүчин чадлыг нэмэх, хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын⚡бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийг хэлэлцсэн байна.

Олон улсын зах зээл дэх шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа энэ үед Монгол Улсад📢 нефтийн бүтээгдэхүү нийлүүлэхээ БНХАУ-ын тал илэрхийлжээ.

🌍Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.