Хэрэглээний үнийн индекс (CPI) сүүлийн 5 сарын хамгийн өндөр өсөлт буюу 0.6%-д хүрсний тал гаруй хувийг сарын дотор 9.1%-иар өссөн бензиний үнэ бүрдүүлжээ.
Хүнс болон эрчим хүчний үнийг хассан суурь инфляц (Core CPI) жилийн 2.6%-д хүрсэн нь шинжээчдийн 2.5%-ийн таамаглалаас давсан бол сарын суурь инфляц 0.3%-д очин тогтворжлоо.
Энэ нь Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах эсвэл дахин өсгөх дарамтыг нэмж байна. Энэхүү мэдээллийн дараа хиймэл оюун ухаан, дата төвийн салбарын CoreWeave, Oracle, Dell зэрэг компаниудын хувьцаа 9-16 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 80 тэрбум ам.доллароор буурсан байна.
Энэ нь хөрөнгө оруулагчид тус салбарын их хэмжээний өрийн санхүүжилт болон дата төвийн зардлыг дахин бодолцож үзээд эхэлсэнтэй холбоотой.
🌍Эх сурвалж: U.S. Bureau of Labor Statistics, Reuters
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл