Шинжээчдийн үзэж байгаагаар Трампын засаглалын үед 🏦банкны салбарын нэгдэл, худалдан авалтад тавих зохицуулалт суларч, томоохон банкнууд өрсөлдөгчөө худалдан авах боломж нэмэгджээ.
-----------------------
Тухайлбал, 🏦Citigroup болон Wells Fargo банкнууд 💰100 тэрбум ам.долларын активаас дээш бүс нутгийн банкнуудыг худалдан авах боломжтой цөөн томоохон банкны тоонд багтаж байна.
Үүний зэрэгцээ жижиг банкнууд ч өөр хоорондоо 🤝нэгдэх замаар томоохон тоглогчидтой өрсөлдөх боломжтой болжээ.
Шинжээчдийн тооцооллоор 2030 он гэхэд жижиг банкнуудын нэгдлээс 💰1 их наяд ам.долларын активтэй 1–3 шинэ мегабанк бий болж, жижиг банкнуудын тоо 49-өөс 30 хүртэл буурах боломжтой байна.
🌍Эх сурвалж: CNBC
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл