Journal/Мэдээ/ану-аасalibaba-ийн-охин-компанийг-хар-жагсаалтад-орууллаа
Мэдээ

АНУ-ААС🗽ALIBABA-ИЙН ОХИН КОМПАНИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЛАА

АНУ-ын Худалдааны яамнаас хиймэл оюун ухааны чип болон дэвшилтэт технологи худалдан авахыг хязгаарладаг хар жагсаалтад Хятадын технологийн аварга Alibaba Group-ийн Сингапур дахь охин компани Apex Enterprise Solutions-ийг орууллаа.

TCTenger Capital InstituteNov 25, 20265 мин унших2 views

Шалтгаан нь👆 тус компанийг хагас дамжуулагчийн хууль бус наймаанд оролцсон эсвэл оролцох өндөр эрсдэлтэй гэж үзжээ. Мөн чип хууль бусаар хил давуулсан хэрэгт шалгагдаж буй Megaspeed International компанийг Зүүн Өмнөд Азийн таван салбар компанитай нь жагсаалтад оруулжээ.

Учир нь Apex компани нь Megaspeed 474 сая ам.долларын урьдчилгаа, олон сая ам.долларын санхүүжилт олгосноор 💲4.6 тэрбум ам.долларын үнэ бүхий Nvidia чипийг худалдан авч, тооцоолох хүчин чадлыг нь Alibaba-д түрээсэлсэнтэй холбоотой.

Alibaba-ийн зүгээс уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн няцааж, нэр хүнд, эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалахаа мэдэгдлээ.

🌍Эх сурвалж: Bloomberg

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
TC

Tenger Capital Institute

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.