Journal/Боловсрол/tenger-capital-institute-төгрөг-яагаад-суларч-чангардаг-вэ-
Боловсрол

🎓TENGER CAPITAL INSTITUTE 📊 ТӨГРӨГ ЯАГААД СУЛАРЧ, ЧАНГАРДАГ ВЭ? 🤔

💡 Валютын ханш гэж юу вэ? Валют гэдэг нь ам.доллар, юань зэрэг гадаад орны мөнгөн тэмдэгт юм. Харин валютын ханш гэдэг нь тухайн гадаад валютыг худалдан авахад хэдэн төгрөг төлөхийг илэрхийлсэн үнэ юм.

Nov 3, 20265 мин унших13 views
🎓TENGER CAPITAL INSTITUTE 📊 ТӨГРӨГ ЯАГААД СУЛАРЧ, ЧАНГАРДАГ ВЭ? 🤔

🔼 Төгрөгийн ханш хэзээ чангардаг вэ?

Экспортын орлого нэмэгдэж, валютын орох урсгал импортын гарах урсгалаас давбал зах зээлд валют элбэгшиж, төгрөгийн ханш чангарах боломжтой.

🔽 Төгрөгийн ханш хэзээ сулардаг вэ?

Экспортын орлого буурах эсвэл импортын төлбөр нэмэгдэж, валютын гарах урсгал ихэсвэл зах зээлд валют ховордож, төгрөгийн ханш сулрах дарамт үүсэж болно.

⛏️ Нүүрсний үнэ төгрөгийн ханштай ямар холбоотой вэ?

Нүүрсний үнэ болон экспортын орлого нэмэгдэхэд Монгол Улсад орж ирэх валютын хэмжээ өсөх боломжтой. Харин нүүрсний үнэ буурч, экспортын орлого багасвал валютын орох урсгал саарч болзошгүй

👉 Валютын ханшийг ойлгохын тулд экспорт, импорт болон валютын эрэлт, нийлүүлэлтийг хамтад нь харах нь чухал.

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.