Journal/Мэдээ/spacex-анхны-тайлангаа-танилцууллаа
Мэдээ

SpaceX анхны тайлангаа танилцууллаа

"SpaceX" олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаснаас хойших анхны улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн орлого 💲7.8 тэрбум ам.долларт хүрч, Уолл Стритийн хүлээлтээс (6.81 тэрбум) давсан хэдий ч хиймэл оюуны салбарт оруулж буй зардлаа огцом нэмэгдүүлсний улмаас хувьцаа нь биржийн дараах арилжаагаар📉 8.8 хүртэл хувиар унаад байна.

ТАТэнгэр академи Aug 5, 20265 мин унших4 views

Илон Маскийн👆 сансарт дата төв байгуулах болон хиймэл оюуны технологи хөгжүүлэх амбицтай төлөвлөгөөс болж "SpaceX"-ийн хоёрдугаар улирлын хөрөнгө оруулалтын зардал 18.4 тэрбум ам.долларт хүрч өсжээ.

Тус компанийн гол ашиг орлого бүрдүүлэгч "Starlink"🛰️ хиймэл дагуулын интернэтийн хэрэглэгчдийн тоо 12 саяд хүрсэн байна. Илон Маск цаашид хиймэл оюуны боловсруулалт болон сансрын хөлгийн туршилтын давтамжийг нэмэгдүүлхээ мэдэгдсэн ч, хөрөнгө оруулагчдын зүгээс асар их зардлын өсөлтөд болгоомжтой хандсан хэвээр байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.