Journal/Мэдээ/sp-500-индекс-37-триллион-амдолларын-өсөлтийн-дараа-амс-хийлээ
Мэдээ

S&P 500 индекс 3.7 триллион ам.долларын өсөлтийн дараа амс хийлээ

Уолл Стритийн сүүлийн дөрвөн өдөр үргэлжилсэн 💲3.7 триллион ам.долларын өсөлтийн дараа хөрөнгө оруулагчид ашгаа татан авч, арилжааны идэвх саарлаа.

ТАТэнгэр академи Aug 6, 20265 мин унших3 views

Нью-Йоркийн хөрөнгийн биржид S&P 500 индекс 0.2 хувь, Nasdaq индекс 0.8 хувиар буурсан бол Dow Jones индекс 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Уолл Стритийн👆 түүхэн өсөлтөд Ойрх Дорнодын нөхцөл байдал сайжрах шинж ажиглагдсан болон компаниудын санхүүгийн “сайн” тайлангууд голлон нөлөөлжээ.

Иран улс Омантай Ормузын хоолойгоор тээвэрлэлт хийх шинэ чиглэлийн талаар тохиролцсон 🤝 нь эрчим хүчний нийлүүлэлт эргэн сэргэх хүлээлтийг үүсгэж, АНУ-ын WTI түүхий тосны үнэ баррель🛢️ нь 75 ам.доллар орчимд тогтворжлоо.

Харин технологийн салбарт чип үйлдвэрлэгчдийн индекс 1.4 хувиар буурсан ч "Nvidia"-ийн хувьцаа өсөлтөө хадгалжээ.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.