Journal/Мэдээ/meta-ийн-шинэ-ai-агент-чипийн-хувьцаануудыг-өсгөв
Мэдээ

Meta-ийн шинэ AI агент чипийн хувьцаануудыг өсгөв

Meta-ийн шинэ AI агент🤖Muse нь iPhone App Store-ийн №1 аппликейшн боллоо.

ТКТэнгэр Капитал институтSep 22, 20265 мин унших2 views

Ингэснээр хиймэл оюун ухааны агентуудын хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хүлээлтийг бий болгосноор чип үйлдвэрлэгчдийн хувьцаанууд өчигдөр хүчтэй өсөв. Тодруулбал, Nasdaq Composite 2.3%, S&P 500 1.5%-иар өсөж түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

AI агентууд👆 их хэмжээний тооцоолол шаарддаг тул зах зээл CPU болон дата төвийн дэд бүтцийн эрэлтийг нэмэх боломжтой гэж үзэж байна.Үүний нөлөөгөөр Arm 17%, Intel 12%, Meta компанийн хувьцаа 11%-иар өссөн байна. Мөн AMD-ийн хувьцаа 10%-иар өсөж, зах зээлийн үнэлгээ нь анх удаа 1 их наяд ам.долларыг давжээ.

Мөн AI-ийн нийлүүлэлтийн сүлжээнд багтдаг 💽 TSMC, Nvidia, Broadcom, Азийн Samsung Electronics болон SK Hynix-ийн хувьцаанууд ч өссөн байна.

Зах зээл одоо AI-ийн дараагийн өсөлтийн шат болох “agentic AI” чип, дата төв болон бусад дэд бүтцийн эрэлтэд хэр нөлөө үзүүлэхийг ажиглаж байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.