Journal/Мэдээ/meta-д-942-саяын-торгууль-онооно
Мэдээ

Meta-д $942 саяын торгууль онооно

АНУ-ын 🗽 Нью Мексико мужийн шүүх Meta компанийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэн нэмэлт $567 саяын төлбөр ноогдууллаа.

ТАТэнгэр академи Aug 7, 20265 мин унших6 views

Ингэснээр өмнө нь оноосон байсан $375 саяын торгуультай нийлээд нийт төлбөрийн хэмжээ💲 942 сая болж, энэ нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаарх Meta-д оноосон хамгийн өндөр шийдвэр боллоо.

Шүүхийн дүгнэлтээр👆 Meta-ийн санал болгодог контентын алгоритмууд насанд хүрээгүй хэрэглэгчдийг хортой контент болон садар самуунд уруу татдаг гэж дүгнэн компанийн үйл ажиллагааг "нийгмийн эрүүл мэндэд хор нөлөө үзүүлддэг" гэж тодорхойлжээ

Шүүх мөн Meta-д 18-аас доош насны хэрэглэгчдэд насанд хүрэгчид шууд мессеж илгээхийг хориглох, шөнийн цагаар мэдэгдэл илгээхийг зогсоох, сар бүрийн хэрэглээг 90 цагт хязгаарлах зэрэг хамгаалалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Meta 🚫 шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байгаа бөгөөд АНУ-д хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой мянга мянган нэхэмжлэлтэй нүүр тулсаар байна.

🌍Эх сурвалж: CNBC

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.