Journal/Мэдээ/chevron-eni-болон-ge-vernova-венесуэлийн-эрчим-хүчний-салбарт-хөрөнгө-оруулна
Мэдээ

Chevron, Eni болон GE Vernova Венесуэлийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулна

Америкийн Chevron, Италийн Eni, GE Vernova зэрэг эрчим хүчний аварга компаниуд Венесуэлтэй нефть, байгалийн хийн олборлолтыг нэмэх, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сэргээн засварлах томоохон хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.

ТКТэнгэр Капитал институтSep 3, 20265 мин унших6 views

Энэ хүрээнд👆 Chevron компани ирэх 5 жилд💲 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Венесуэл дэх түүхий тосны олборлолтоо 2 дахин нэмэхээр төлөвлөж байна.

Харин Италийн Eni компани 35 триллион куб метр байгалийн хийн нөөцтэй Жунин 5 блокт 📅25 жилийн хугацаатай оператороор ажиллах бол GE Vernova компани нийт 6 гигаватт хүртэлх чадалтай цахилгаан эх үүсвэрийг шинээр сэргээн босгохоор тохиролцжээ.

Эдгээр нь уналтад орсон 👆Венесуэлийн эдийн засагт томоохон өөрчлөлт авчрахаар байна. Түүнчлэн АНУ нь Венесуэлийн 17 нефтийн ордод концесс эзэмшдэг North American Blue Energy Partners компанийн 35%-ийн эзэмшлийг авахаар болжээ.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.